• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ / 2017.06.07 /

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт  

“Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн засаг даргын А/316 дугаар захирамж, “Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах тухай” Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын А/15 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа малтай өрхүүдийн үхрийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажил хийгдэж байна.

            Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах ажлын удирдамжийн дагуу2017 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэдНМЭГ, Баянзүрх, Багахангай, Багануур, Налайх дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газар, ОБГ, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтын ажлын явцтай танилцаж, малчин айл өрхүүдийн малын эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлт, бичилтэнд хяналт шалгалт хийсэн.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явц 2017 оны 06 дугаар сар 06-ны байдлаар нийтдээ 72935мал таригдахаас 57396мал таригдаж, ажлын явц 78.7%-тай үргэлжилж байна.

Фото мэдээ