• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ / 2017.04.27 /

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “ Мал эмнэлэг мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл “ -ийн Нийслэлийн мал эмнэлгийн газарт хэрэгжиж буй “Хүнсний халдварт хордлого үүсгэгч илрүүлэх” дэд төслийн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах худалдааны төвүүдийн мал эмнэлэг ариун цэврийн лаборатоийн эмч нарт "ХҮНСНИЙ ХОРДЛОГОТ ЗАРИМ ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ" сургалтыг зохион байгууллаа.

            Тус сургалтанд Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нарантуул-1 худалдааны төв, Нарантуул-2 худалдааны төв, Хүчит шонхор худалдааны төв, Хархорин худалдааны төвийн дэргэдэх МЭАЦ лабораториудын эмч нар тус тус оролцлоо.

 

       Сургалтыг Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлэг ариун цэвэр, магадлан шинжилгээний лабораторийн хурлын заал, хүнсний нян судлалын лабораторид явууллаа. Тухайн сургалтаар Хүнсний халдварт хордлогот өвчнийг зарим үүсгэгчийг илрүүлэх ялгаварлан оношлох талаар МЭХ-ийн Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лабораторийн эрхлэгч С.Лхагвасүрэн н.Ганцэцэг, Сүүний эрүүл ахуйн шаардлагын талаар МЭС-ийн багш С.Ням-Осор, Хүнсний халдварт хордлого үүсгэгч Listeria spp. тухай МЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуул, COMPACT DRY түргэн оношлуурын ерөнхий зарчим хэрхэн ашиглах талаар НМЭГ-ийн шинжлэгч эмч Б.Эрдэнэбат Б.Золзаяа нар лекц орж, лабораторид дадлага хийлээ.

       Сургалтын төгсгөлд оролцогчдод Сертификат гардуулж, хүнсний хорлого үүсэгч бактериудыг илрүүлэх түргэн оношлуур тарааж өглөө.

Фото мэдээ