• Mongolian
  • English (UK)

Шуурхай мэдээ /2017.02.09/

     ЦЭЦЭГ ӨВНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН МЭДЭЭ-1

      Нийслэлийн засаг даргын 2017 оны 01 сарын 31 өдрийн А/50 тоот " Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 176813 толгой хонийг вакцинжуулах ажил эхлээд байна. 2017 оны 02 сарын 09 өдрийн байдлаар 147895 толгой хонь буюу 83.6% тай вакцинжуулалтын ажил явагдаж байна.