• Mongolian
  • English (UK)

Ариутгал халдваргүйтгэл

Мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай Виркон-С, Экоцид, Анигуард, Хайкүф, Повидион иод, зэрэг эмийн бодисуудыг хэрэглэж байна.

       Ариутгал халдваргүйтгэлийг ОХУ-д үйлдвэрлэсэн ГАЗ-53, УАЗ, БНХАУ-д үйлдвэрлэсэн ПОТОН маркийн тусгай тоноглол бүхий 1-4 тоннын багтаамжтай ДУК авто машин, төрөл бүрийн мотофомп, автомакс зэрэг төхөөрөмжөөр чанартай түргэн хийж гүйцэтгэдэг.

Халдваргүйтгэлийг ямар нэр төрлийн бодисоор, ямар обьектийг, хэдий хэмжээний талбайд хийж байгаагаас хамаарч үйлчилгээний хөлс өөр өөр байдаг.

Хамгийн өндөр үнэ бүхий бодисоор 1м2 талбайг ариутгахад 600 төгрөг байна.

Холбоо барих мэдээлэл авах утас: Нийслэлийн мал эмнэлгийн газар 70144007, Ариутгал халдваргүйтгэлийн их эмч Т.Төмөрхуяг 88830991