• Mongolian
  • English (UK)

Эмийн худалдаа

Манай мал эмнэлгийн эмийн сан нь бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт шалгарсан, тусгай зөвшөөрөлтэй компаниудаас гэрээгээр нийлүүлэгдсэн Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай хямд 30 гаруй нэр төрлийн эмийн бодисоор үйлчилдэг. Үүнд:

  1. Паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх эмийн бодисууд

Мал амьтны дотор шимэгчлэн амьдардаг шимэгч хоройноос эмчлэн сэргийлэх зориулалтай БНХАУ, Энэтхэг, Ирланд, Канад зэрэг улсуудад үйлдвэрлэсэн 8 төрлийн туулгалтын бодис, мал амьтны гадна шимэгчдээс эмчлэн сэргийлэх зориулалт бүхий Голланд, БНХАУ, Энэтхэг Болгар зэрэг улсад үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн ивермектин, мөн ОХУ, БНХАУ, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 3 төрлийн угаалгын бодисуудыг худалдан борлуулдаг.

  1. Халдваргүй өвчнүүд болон үрэвслийн эсрэг,өвчин намдаах, халуун бууруулах, ходоод гэдэс, амьсгал, шээс бэлгийн замын өвчнийг эмчлэх

$1-       Аламицин ЛА

$1-       Пенстреп

$1-       Фармазин-50

$1-       Макралон

$1-       Төрөл бүрийн витаминууд

$1-       Тосон түрхлэгүүд

Бүх төрлийн шингэн, ариутгал халдваргүйтгэл бодис зэрэг 20 гаруй нэр төрлийн эмийн бодисоор иргэдэд үйлчилж байна.

  1. Мал эмнэлгийн багаж хэрэгсэл :

-Сүүний ареометр

- Айрагны ареометр

- Уян зүү

- Хөхний катетор

- Бод богын чихний ээмэг

- Ээмэглэгч бахь

-Халууны шил

-Автомат тариур

- Спиртометр

-Зүү тариур зэргийг худалдан борлуулж байна.

Мэдээлэл авах утас: Нийслэлийн мал эмнэлгийн газар 70144007,

Эмийн санч Л.Энхцэцэг 99125092