• Mongolian
  • English (UK)

Гадаад харилцаа

Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторийн гадаад хамтын ажиллагаа

            Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч эмч Б.Эрдэнэбат, Б.Золзаяанар Японы ЖАЙКА байгууллагын"Мал эмнэлэг, Мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд Хоккайдогийн Их сургуулийн Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн эрүүл ахуйн лабораторийн профессор Мотохиро Хориучи, Хирай Сай /докторант/ болон Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Алимаа нартай"Монгол орны тахианы аж ахуй болон тахианы махнаас Campylobacter spp. илрүүлэх, үхэр хонь, ямаанаас Listeria spp илрүүлэх" шинжилгээ хийж цаашид судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллахаар боллоо.