• Mongolian
  • English (UK)

ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН  АЖИЛ  ҮҮРГИЙН ХУВААРЬ 

д/д

 Ажлын  байрны нэр

Гүйцэтгэх  ажил, үүрэг

1

2

3

Мал эмнэлгийн  алба

1.

Орлогч, мал  эмнэлгийн  албаны дарга

-Гоц  халдварт  болон халдварт,  паразиттах  өвчнөөс урьдчилан сэргийлэх,  ариутгал  халдваргүйжүүлэлтийн  арга  хэмжээний   захиалгыг  авч, хяналт тавьж,  нэгтгэн,   Нийслэлийн  Засаг даргаар  уламжуулан,  улсын  нэгдсэн захиалгад  оруулах ажлыг  зохион  байгуулах

-Улсын  мал  эмнэлэг,  үржлийн  газраас ирүүлсэн МЭУСАХ-ний  албан  даалгаврыг  үндэслэн,   МЭУСАХ-ний  хуваарь  төлөвлөгөө гарган,  Нийслэлийн  Засаг даргаар  батлуулах

-Мал  эмнэлгийн  урьдчилан сэргийлэх  арга  хэмжээг  гүйцэтгүүлэх  аж  ахуйн нэгжүүдтэй  гэрээ  байгуулж,  гэрээний  биелэлтийг  дүгнэж  ажиллах

-Мал  эмнэлгийн  урьдчилан сэргийлэх  арга  хэмжээний  нэгдсэн  бодлого,  чиглэлийг  тодорхойлж,  үр дүн,  биелэлтийг  тооцох

-Хувийн  мал  эмнэлгийн  үйлчилгээний нэгжүүдийн  стандартыг хангуулах, мэргэжил  арга  зүйн  удирдлагаар хангах, хяналт тавих  ажлыг  зохион  байгуулах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Мал,  амьтны  гоц  халдварт  болон  халдварт,  паразиттах  өвчнөөс урьдчилан сэргийлэх,  ариутгал  халдваргүйжүүлэлтийн  арга  хэмжээний  эрх  зүйн  орчинг  сайжруулахад санал өгөх

-Нийслэлийн  мал  эмнэлгийн  газар  болон  хувийн  хэвшлийн  аж  ахуйн  нэгжүүдэд  ажиллаж  буй   малын  эмч,  ажилтнуудын  нийгмийн  баталгааг  хангах  талаар   ажил  зохион  байгуулах

-Мал   эмнэлгийн урьдчилан сэргийлэх  арга  хэмжээ,  мал,  амьтнаас  хүнд халдварладаг  өвчнүүдийн талаар  гадаад болон дотоодын төсөл  хөтөлбөрт хамруулах  ажлыг  зохион  байгуулах

2.

Халдвартын их  эмч /ерөнхий эпидемиологич/

-Эпизотологийн судалгааг  үндэслэн   халдварт  болон  гоц  халдварт  өвчнөөс   урьдчилан сэргийлэх  арга  хэмжээнд   хамрагдах мал,  амьтны  тоо,  шаардагдах  эм  биобэлдмэл, үйлчилгээний  зардлыг төлөвлөн,  батлуулах

-Мал  эмнэлгийн  урьдчилан сэргийлэх  арга  хэмжээний  бэлэн  байдлыг   хангах,   халдварт  болон   гоц  халдварт  өвчин  гарсан  үед   хөдөлмөр  хамгаалал  аюулгүй  ажиллагааны   дүрэм,  журмыг  мөрдөж, мэргэжлийн  удирдлагаар хангаж  ажиллах

-Халдварт  болон  гоц  халдварт  өвчнөөс   урьдчилан сэргийлэх  арга  хэмжээний  графикт хугацаа,   бүртгэл  мэдээлэл,  судалгааны  байдалд  хяналт тавих

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Мал  эмнэлгийн  үйлчилгээний  нэгжүүдийг  мэргэжил  арга зүйн  удирдлагаар хангах,  халдварт  болон  гоц  халдварт  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх талаар  зөвлөгөө, зөвлөмж  бэлтгэн,  хэвлэл мэдээллийн  хэрэгслээр сурталчлах

-.Мал  эмнэлгийн  урьдчилан сэргийлэх  арга  хэмжээний мэдээ,  судалгааг  баяжуулах,  мэдээллийн   технологи  нэвтрүүлэх

-.Мал  эмнэлгийн  урьдчилан  сэргийлэх  арга  хэмжээний  талаар  гадаад,  дотоодын  төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах,  төсөл хэрэгжүүлэх 

3.

Ариутгал  халдваргүйжүүлэлт  хариуцсан малын их  эмч

-Нийслэлийн  хэмжээнд  ариутгал  халдваргүйжүүлэлтийн  арга  хэмжээний  стратеги, төлөвлөлтийг   бий  болгох, оновчтой  зохион  байгуулах

-Мал,  амьтны  гаралтай  хүнсний  бүтээгдэхүүн, түүхий  эдээр үйлдвэрлэл  үйлчилгээ эрхэлдэг аж  ахуйн нэгж, иргэдийн судалгааг гаргаж,  мэдээллийн сан,  сүлжээг  бий  болгох

-Ариутгал  халдваргүйжүүлэлт  хийх  гадаад улс орнуудын  дэвшилтэт  аргыг  нэвтрүүлэх, төсөл,  хөтөлбөр боловсруулах,  илтгэл мэдээлэл  хийх

-Ариутгал  халдваргүйжүүлэлтийн  заавар, зөвлөмж  боловсруулан,  эмч  мэргэжилтнүүдийг  мэргэжил, арга  зүйн удирдлагаар хангах

- Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

 -Нийслэлийн хэмжээнд  ариутгал  халдваргүйжүүлэлтийн   арга  хэмжээнд  хамрагдах талбайн хэмжээ,  шаардагдах  ариутгалын бодисын  захиалгыг  авч  нэгтгэх

-Ариутгал халдваргүйжүүлэлтийн  арга  хэмжээнд хамрагдах талбайн хэмжээ,  шаардагдах ариутгалын    бодисын хуваарийг  хийж  батлуулан,  уг ажлыг  зохион  байгуулах, норм  нормативийг мөрдөж ажиллах

-Ариутгал  халдваргүйжүүлэлтийн  арга  хэмжээний  мэдээ тайланг  авч  нэгтгэн,  холбогдох  газруудад  хүргүүлэх

-Ариутгал  халдваргүйжүүлэлт  хийх  талаар   аж  ахуйн нэгж,  байгууллагуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулах  ажлыг  зохион  байгуулах, орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллах

-Ариутгал  халдваргүйжүүлэлтэнд  хэрэглэгдэж буй   ариутгалын бодисын  судалгааг  гаргаж,  шинээр  эмийн бодис нэвтрүүлэх, туршилт судалгааны  ажлыг  зохион  байгуулах

4.

Нохой,  жижиг  амьтны  малын их  эмч

-Нохой, жижиг  амьтны  эрүүл мэндийн  үзлэг  хийх,  оношлох,  эмчилгээ  хийх 

-Нохой,  жижиг  амьтны   эрүүл мэндийн  үзлэг,  оношлогоо,  эмчилгээний  ажлын  бүртгэл журнал,  анхан шатны  баримтыг хөтлөх

-Эмчилгээний өрөөний ариун  цэврийн  шаардлага асептик,  антисептикийг  баримтлан ажиллах

-Эрүүл мэндийн  үзлэг, оношлох,  эмчилгээ  хийхэд  шаардлагатай багаж тоног төхөөрөмж,  эм бэлдмэл,  ороох боох материалын захиалгыг гаргаж  өгөх

-Шаардлагатай  тохиолдолд  дуудлагаар   явж  үйлчилгээ  үзүүлнэ.

-Дүүргүүдийн  мал  эмнэлэг болон   бусад  мэргэжлийн  байгууллагад   мэргэжлийн  зөвлөгөө өгч ажиллах  ба тухайн  газарт  очиж ажиллах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Нохой,  жижиг  амьтан тэжээгчдэд  зориулсан арчилгаа  маллагаа,   өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх талаар   гарын авлага, зөвлөмж  гаргах

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр  сэрэмжлүүлэг, зөвлөгөө  өгөх  ажлыг  зохион  байгуулах

-Оношлох,  эмчлэх  ажилд   шинэ арга зүй, техник, технологийг  нэвтрүүлэх, гадаад  улс орнуудын туршлагыг судлах, нэвтрүүлэх

-Нохой,  жижиг  амьтны   өвчлөлийн  судалгаа гаргах,  мэдээ  мэдээллийн сан, сүлжээг  бий   болгох,

-Эрүүл мэндийн  үзлэг,  оношлох,   эмчлэх ажилд батлагдсан үнэ тарифыг  мөрдөж  ажиллах

-Нохой,  жижиг  амьтны   эмчилгээ  үйлчилгээнээс  олох орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Орлогыг  нэмэгдүүлэх орлогын  эх үүсвэрийг  бий  болгож,  гударга,  галзуу  болон   бусад вирусын гаралтай  өвчнөөс  урьдчилан сэргийлэх тарилга,  паразиттах  өвчнөөс сэргийлэх туулгалтын  ажлыг  зохион  байгуулах

5.

Паразиттах  өвчин хариуцсан малын их  эмч

-Нийслэлийн  хэмжээнд  паразиттах  өвчнөөс  эмчлэн сэргийлэх  арга  хэмжээний  төлөвлөлтийг  оновчтой  зохион  байгуулах

-Паразиттах  өвчний болон  паразиттах  өвчнөөс  эмчлэн сэргийлэх  арга  хэмжээний  мэдээллийн сан,  сүлжээг  бий  болгох

-Паразиттах өвчний  талаар  гадаад, улс орнуудын  дэвшилтэт  аргыг  нэвтрүүлэх, төсөл,  хөтөлбөр боловсруулах,  илтгэл мэдээлэл  хийх

-Паразиттах  өвчнөөс   эмчлэн сэргийлэх  заавар, зөвлөмж  боловсруулан,  эмч  мэргэжилтнүүдийг  мэргэжил, арга  зүйн удирдлагаар хангах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Нийслэлийн хэмжээнд  паразиттах  өвчнөөс  эмчлэн сэргийлэх  арга  хэмжээнд  хамрагдах мал,  амьтны тоо,  шаардагдах  эмийн  бодисын  захиалгыг  авч  нэгтгэх

-Паразиттах  өвчнөөс  эмчлэн сэргийлэх  арга  хэмжээнд хамрагдах мал,  амьтны тоо,  шаардагдах эмийн  бодисын хуваарийг  хийж  батлуулан,  уг ажлыг  зохион  байгуулах

-Паразит өвчин, паразиттах  өвчнөөс  эмчлэн сэргийлэх  арга  хэмжээний  мэдээ тайланг  авч  нэгтгэн,  холбогдох  газруудад  хүргүүлэх

-Паразиттах  өвчний  тандалт  шинжилгээний  ажлыг  зохион  байгуулах

-Паразиттах өвчний  эмчилгээнд  хэрэглэгдэж буй   эм, бэлдмэлийн  судалгааг  гаргаж,  шинээр  эм бэлдмэл нэвтрүүлэх, туршилт судалгааны  ажлыг  зохион  байгуулах

-Паразит судлалын  шинжилгээний  ажлыг  хийж  гүйцэтгэх

6.

Дүн бүртгэл, мэдээ мэдээлэл  хариуцсан малын их  эмч

-Мал  эмнэлгийн  урьдчилан сэргийлэх  арга  хэмжээ,  паразиттах  өвчин,  ариутгал  халдваргүйтгэл,  лабораторийн  шинжилгээний  мэдээг  нэгтгэн, холбогдох  газарт  хугацаанд хүргүүлэх

-Мал  эмнэлгийн  арга  хэмжээний мэдээ гаргах, батлагдсан  маягтуудын  хөтлөлтөнд хяналт тавих,  мэргэжил  арга  зүйн  удирдлагаар хангах

-Мэдээ  судалгааг  үндэслэн   мал,  амьтны  халдварт  болон  гоц  халдварт,  паразиттах өвчний талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг  гаргах

-Мал  эмнэлгийн  ажил  үйлчилгээний талаар  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах ажлыг  зохион байгуулах

-Мал  эмнэлгийн  ажил  үйлчилгээний талаар  үйлчлүүлэгч,  иргэд  аж  ахуйн  нэгж   байгууллагаас  санал  асуулга  авч, дүн  шинжилгээ  хийх

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Мал  эмнэлгийн  урьдчилан сэргийлэх  арга  хэмжээний мэдээ,  судалгааг  баяжуулах,  мэдээллийн шинэ  технологи  нэвтрүүлэх

-Мал  эмнэлгийн  урьдчилан  сэргийлэх  арга  хэмжээний  талаар  гадаад,  дотоодын  төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах ажлыг  зохион  байгуулах

-Мал бүхий  иргэд, аж  ахуйн  нэгж, байгууллагад   зориулан  зөвлөмж, гарын  авлага боловсруулан хянуулах,  байгууллагын  веб  сайтад мэдээлэл тавих

7.

Эм зүйч, нярав

-Гоц  халдварт  болон  халдварт  өвчнөөс  урьдчилан сэргийлэх төлөвлөгөө,  графикийн дагуу   вакцин тарилгыг  хүлээн  авч,  хуваарийн дагуу  олгох,   анхан  шатны  баримтыг  хөтлөх ажлыг  хийж  гүйцэтгэх

-Малын  эм  бэлдмэл,  шинжилгээ, оношлогоонд  шаардагдах  эм урвалж, шил сав,  ороох  боох материал, ариутгалын  бодис зэргийг  худалдан  авах  ажиллагаанд  санал өгөх,  тэдгээрийг хүлээн авах,  хуваарийн дагуу  олгох,   хадгалалтын  горим,  зааврыг  мөрдөж ажиллах,  хадгалах  хугацаанд хяналт тавих,  анхан шатны  баримтыг  хөтлөх  ажлыг  хийж  гүйцэтгэх

-Агуулах, складыг  төрөлжүүлэх,   хаягжуулах, мэдээ тайланг гаргах,   агуулах складын  эмх  цэгцийг  сайжруулах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

 -Малын  өргөн  хэрэглээний  эм бэлдмэлийн  нэр төрлийн  судалгааг гаргаж,  үнийн  харьцуулалт  хийж,   хямд үнэтэй,  үр дүн өндөртэй  эм бэлдмэлийг  сонгон  үйлчилгээ  үзүүлэх

-Эм бэлдмэл, вакцин тарилга,  ариутгалын  бодис,  лабораторийн  эм урвалж, шил сав, ороох  боох материалын тайлан  гаргаж,  нягтлан  бодогчоор  үлдэгдлийг сар  бүр баталгаажуулан  ажиллах

-Үйлчлүүлэгчдэд зориулан өргөн хэрэглээний  эмийн танилцуулга,  заавар, зөвлөмжийг  гаргаж тараах

-Хугацаа дуусаж  буй  эм бэлдмэлийн  судалгааг  гаргаж,  хугацаа  дуусахаас  өмнө худалдан  борлуулах  ажлыг   шуурхай  зохион  байгуулах

-Эмийн сангаар  худалдан  борлуулж  буй  эм бэлдмэлийн орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Эмийн  сангаар  худалдан  борлуулж  эм  бэлдмэлийн  нэр төрлийг  нэмэгдүүлэх,  шинэ төрлийн  эм бэлдмэлийг  сонгон  худалдан  борлуулах

-Эмийн  сангийн  орлогыг  нэмэгдүүлэх талаар санаачлага гарган ажиллах,

Лаборатори

1.

Лабораторийн  эрхлэгч

-МЭАЦ-ийн  шинжилгээний  ажлыг төлөвлөх,  хэрэгжүүлэх  үйл ажиллагаанд  хяналт тавих, гүйцэтгэл,  үр дүнг  тооцох

-Мал,  амьтны  гаралтай   түүхий  эд,  хүнсний  бүтээгдэхүүнд  мал  эмнэлэг, ариун  цэврийн  лабораторийн  шинжилгээ  хийх  ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх  үйл ажиллагаанд  хяналт тавих, гүйцэтгэл,  үр дүнг  тооцох

-Лабораторийн  шинжлэгч малын  их  эмч,  лаборантуудыг  өдөр тутмын  мэргэжлийн  удирдлагаар  хангаж  ажиллах

-Итгэмжлэгдсэн  лабораторийн  чанарын  гарын  авлагыг   боловсруулж  батлуулах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Лабораторийн   шинжилгээний  ажлын  нэгдсэн  судлагаа гаргаж,  мэдээллийн  сан үүсгэх

-Лабораторийн   шинжилгээний  ажилд  мэдээллийн  технологи  нэвтрүүлэх  ажлыг   зохион  байгуулах

-Нийслэлийн  хэмжээнд  үйл  ажиллагаа  явуулж  буй   хувийн  лабораториудын  нэгдсэн  судалгааг  гаргах

-Судалгаанд  үндэслэн  тэдгээр  лабораториудын  нэгдсэн  сүлжээг  бий  болгох,  мэргэжил  арга  зүйн  удирдлагаар хангах

-Хувийн  лабораториудыг  итгэмжлэлд  хамруулах  ажлыг  зохион байгуулах

-Оношлогоо, тандалт  шинжилгээний  лабораторийн  эрхлэгчийн  ажлыг  орлон  гүйцэтгэх

-Чанарын  менежерийн  хувьд   лабораторийн   чанарын  бодлого,  зорилго,  зорилтыг  тодорхойлох,  лабораторийн  чанарын  удирдлагын  тогтолцооны  баримт  бичгийг  боловсруулах,   хэрэгжүүлэх  ажлыг  зохион  байгуулах

2.

Ийлдэс шинжлэгч их эмч

-Чанарын  гарын  авлагад  заагдсан стандарт  арга  зүйн  дагуу  түүхий  эд,  ийлдсэнд  шинжилгээ  хийх.

-Шинжилгээний  хариу,   гэрчилгээ,  сорилтын  дүнгийн  хуудсыг  үнэн зөв,  алдаагүй   гаргаж,  лабораторийн  эрхлэгчээр  хянуулан,  дээж  авагч, хариу  олгогч  их  эмчид өгөх

-Лабораторийн  шинжилгээний  журнал,   протоколыг  үнэн зөв,  гаргацтай,  алдаагүй,  тодорхой  хөтөлж,   лабораторийн  эрхлэгчээр  хянуулан,  жилийн  эцэст  архив зүйн  шаардлагыг хангаж,  архивын  эрхлэгчид хүлээлгэн  өгөх

-Лабораторийн  аюулгүй  ажиллагаа,   хөдөлмөр  хамгааллын  журам зааврыг мөрдөж,  ийлдэс  шинжлэгч их  эмч болон дээж авагч, хариу олгогч  их эмчийг  орлон  ажиллах, лабораторийн  шинжилгээний  ажлын  бэлэн  байдлыг хангаж  ажиллах

-Оношлогоо, тандалт шинжилгээний лабораторийн  техникийн  менежерийн  үүргийг  гүйцэтгэж, тухайн  лабораторийн  үйл  ажиллагааны  техникийн  болон бусад  нөөцийн  бэлэн байдлыг хангаж, тасралтгүй  хэвийн  явуулах, үйл  ажиллагаанд  нь хяналт тавих  ажлыг  зохион  байгуулах

- Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Ийлдэс  судлалын  шинжилгээнд хамрагдсан  түүхий  эд,  ийлдсийн  судалгааг  гаргах

-Ийлдсийн  шинжилгээний талаар   мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, сургалт  семинарит  оролцох,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах,   мэргэжлийн  ур  чадвараа  байнга  дээшлүүлэх

-Гадаад  улс орнуудад  хэрэглэгдэж  буй   шинжилгээний  арга  зүйг  нэвтрүүлэх

-Батлагдсан  орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Үйлчлүүлэгчдэд   хөнгөн  шуурхай,  соёлч боловсон  үйлчилгээг  үзүүлэх

-Орлогыг нэмэгдүүлэх  үйлчилгээний  цар хүрээг  өргөжүүлэх талаар  санаачлага гарган, тодорхой  ажил  зохион  байгуулах

3.

Хүнсний нян шинжлэгч их  эмч

-Чанарын  гарын  авлагад  заагдсан стандарт  арга  зүйн  дагуу  хүнсний нян судлалын  шинжилгээг  хийх.

-Шинжилгээний  хариу,   гэрчилгээ,  сорилтын  дүнгийн  хуудсыг  үнэн зөв,  алдаагүй   гаргаж,  лабораторийн  эрхлэгчээр  хянуулан,  дээж  авагч, хариу  олгогч  их  эмчид өгөх

-Лабораторийн  шинжилгээний  журнал,   протоколыг  үнэн зөв,  гаргацтай,  алдаагүй,  тодорхой  хөтөлж,   лабораторийн  эрхлэгчээр хянуулан,  жилийн  эцэст  архив зүйн  шаардлагыг хангаж,  архивын  эрхлэгчид хүлээлгэн  өгөх

-Хүнсний нян  судлалын  шинжилгээнд шаардагдах  шил сав,  эм  урвалж,  багаж  тоног төхөөрөмжийн  захиалгыг   хийж,  техникийн  менежерт  өгөх

-Лабораторийн  аюулгүй  ажиллагаа,   хөдөлмөр  хамгааллын  журам зааврыг мөрдөж,  МЭАЦ-ийн магадлан шинжлэгч их эмч, техникийн менежерийг орлон  ажиллах, лабораторийн  шинжилгээний  ажлын  бэлэн  байдлыг хангаж  ажиллах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Хүнсний нян  судлалын  шинжилгээнд хамрагдсан  бүтээгдэхүүний  судалгааг  гаргах

-Хүнсний нян судлалын  шинжилгээний талаар   мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, сургалт  семинарит  оролцох,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах,   мэргэжлийн  ур  чадвараа  байнга  дээшлүүлэх

-Гадаад  улс орнуудад  хэрэглэгдэж  буй   шинжилгээний  арга  зүйг  нэвтрүүлэх

-Батлагдсан  орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Үйлчлүүлэгчдэд   хөнгөн  шуурхай,  соёлч боловсон  үйлчилгээг  үзүүлэх

-Орлогыг нэмэгдүүлэх  үйлчилгээний  цар хүрээг  өргөжүүлэх талаар  санаачлага гарган, тодорхой  ажил  зохион  байгуулах

4.

Мал  эмнэлэг,  ариун  цэврийн магадлан  шинжлэгч  их  эмч

-Чанарын  гарын  авлагад  заагдсан стандарт  арга  зүйн  дагуу  малын гаралтай  бүтээгдэхүүнд  мал  эмнэлэг, ариун цэврийн  магадлан  шинжилгээг  хийх.

-Шинжилгээний  хариу,   гэрчилгээ,  сорилтын  дүнгийн  хуудсыг  үнэн зөв,  алдаагүй   гаргаж,  лабораторийн  эрхлэгчээр  хянуулан,  дээж  авагч, хариу  олгогч  их  эмчид өгөх

-Лабораторийн  шинжилгээний  журнал,   протоколыг  үнэн зөв,  гаргацтай,  алдаагүй,  тодорхой  хөтөлж,   лабораторийн  эрхлэгчээр  хянуулан,  жилийн  эцэст  архив зүйн  шаардлагыг хангаж,  архивын  эрхлэгчид хүлээлгэн  өгөх

-Лабораторийн  аюулгүй  ажиллагаа,   хөдөлмөр  хамгааллын  журам зааврыг мөрдөж,  хүнсний нян  шинжлэгч  их  эмчийг орлон  ажиллах, лабораторийн  шинжилгээний  ажлын  бэлэн  байдлыг хангаж  ажиллах

-МЭАЦМШ-ны  лабораторийн  техникийн  менежерийн  үүргийг  гүйцэтгэж, тухайн  лабораторийн  үйл  ажиллагааны  техникийн  болон бусад  нөөцийн  бэлэн байдлыг хангаж, тасралтгүй  хэвийн  явуулах, үйл  ажиллагаанд  нь хяналт тавих  ажлыг  зохион  байгуулах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Шинжилгээнд хамрагдсан  мал, амьтны   гаралтай  бүтээгдэхүүний  судалгааг  гаргах

-Мал, амьтны гаралтай  бүтээгдэхүүний  мал  эмнэлэг,  ариун цэврийн магадлан  шинжилгээний талаар   мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, сургалт  семинарит  оролцох,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах,   мэргэжлийн  ур  чадвараа  байнга  дээшлүүлэх

-Гадаад  улс орнуудад  хэрэглэгдэж  буй   шинжилгээний  арга  зүйг  нэвтрүүлэх

-Батлагдсан  орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Үйлчлүүлэгчдэд   хөнгөн  шуурхай,  соёлч боловсон  үйлчилгээг  үзүүлэх

-Орлогыг нэмэгдүүлэх  үйлчилгээний  цар хүрээг  өргөжүүлэх талаар  санаачлага гарган, тодорхой  ажил  зохион  байгуулах

5.

Эмнэл зүйн нян шинжлэгч  их  эмч

-Мал,  амьтан,  түүний  эмгэгт  эдэд бактериологийн   шинжилгээг батлагдсан  арга  зүй, стандартын  дагуу  хийх.

-Шинжилгээний  хариу,   гэрчилгээ,  сорилтын  дүнгийн  хуудсыг  үнэн зөв,  алдаагүй   гаргаж,  лабораторийн  албаны даргаар  хянуулан,  дээж  авагч, хариу  олгогч  их  эмчид өгөх

-Лабораторийн  шинжилгээний  журнал,   протоколыг  үнэн зөв,  гаргацтай,  алдаагүй,  тодорхой  хөтөлж,   лабораторийн  эрхлэгчээр  хянуулах,  жилийн  эцэст  архив зүйн  шаардлагыг хангаж,  архивын  эрхлэгчид хүлээлгэн  өгөх

-Бактериологийн  шинжилгээнд шаардагдах  шил сав,  эм  урвалж,  багаж  тоног төхөөрөмжийн  захиалгыг   хийж,    техникийн  менежерт  өгөх

-Лабораторийн  аюулгүй  ажиллагаа,   хөдөлмөр  хамгааллын  журам зааврыг мөрдөж,  ийлдэс шинжлэгч  их  эмчийг орлон  ажиллах, лабораторийн  шинжилгээний  ажлын  бэлэн  байдлыг хангаж  ажиллах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Шинжилгээнд хамрагдсан  мал,  амьтан,  эмгэгт  эдийн дээжийн судалгааг  гаргах

-Хийгдэж  буй   шинжилгээний талаар   мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, сургалт  семинарит  оролцох,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах,   мэргэжлийн  ур  чадвараа  байнга  дээшлүүлэх

-Гадаад  улс орнуудад  хэрэглэгдэж  буй   шинжилгээний  арга  зүйг  нэвтрүүлэх

-Батлагдсан  орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Үйлчлүүлэгчдэд   хөнгөн  шуурхай,  соёлч боловсон  үйлчилгээг  үзүүлэх

-Орлогыг нэмэгдүүлэх  үйлчилгээний  цар хүрээг  өргөжүүлэх талаар  санаачлага гарган, тодорхой  ажил  зохион  байгуулах

6.

Дээж авагч, хариу  олгогч их  эмч

-Мал,  амьтны гаралтай  түүхий  эд, хүнсний  бүтээгдэхүүн,  эмгэгт эдийн  дээжийг  батлагдсан  арга  зүй, стандартын  дагуу  хүлээн авч, шинжлэгч  эмч  нарт  хүлээлгэн өгөх

-Шинжилгээний  хариу,   гэрчилгээ,  сорилтын  дүнгийн  хуудсыг  лабораторийн  эрхлэгчээр   хянуулан,  үйлчилгээний  үнэ тарифийг тооцон,  үйлчлүүлэгчдэд  олгох

-Лабораторийн  шинжилгээний  журналыг  үнэн зөв,  гаргацтай,  алдаагүй,  тодорхой  хөтөлж,   лабораторийн  эрхлэгчээр  хянуулан,  жилийн  эцэст  архив зүйн  шаардлагыг хангаж,  архивын  эрхлэгчид хүлээлгэн  өгөх

-Лабораторид  дээж авахад  шаардагдах  шил сав,  эм  урвалж,  багаж  тоног төхөөрөмжийн  захиалгыг   хийж,   лабораторийн  техникийн  менежерт өгөх

-Лабораторийн  аюулгүй  ажиллагаа,   хөдөлмөр  хамгааллын  журам зааврыг мөрдөж,  лаборант эмчийг орлон  ажиллах, лабораторийн  шинжилгээний  ажлын  бэлэн  байдлыг хангаж  ажиллах

-Лабораторийн  шинжилгээ,  хүнсний зах,  худалдааны төвийн дэргэдэх  лабораториудын мэдээ, тайланг  хүлээн авч,  нэгтгэх

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Мал,  амьтны  гаралтай  түүхий  эд,  хүнсний  бүтээгдэхүүнээр  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж  буй  аж  ахуйн нэгж,  иргэдийн   судалгааг гаргах

-Шинжилгээнд хамрагдсан  мал,  амьтан, тэдгээрийн гаралтай   бүтээгдэхүүний судалгааг  гаргах

-Лабораторийн дээж авах талаар мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, сургалт  семинарит  оролцох,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах,   мэргэжлийн  ур  чадвараа  байнга  дээшлүүлэх

-Гадаад  улс орнуудад  хэрэглэгдэж  буй   шинжилгээний  арга  зүйг  нэвтрүүлэх

-Батлагдсан  орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Үйлчлүүлэгчдэд   хөнгөн  шуурхай,  соёлч боловсон  үйлчилгээг  үзүүлэх

-Орлогыг нэмэгдүүлэх  үйлчилгээний  цар хүрээг  өргөжүүлэх талаар  санаачлага гарган, тодорхой  ажил  зохион  байгуулах

-Мал,  амьтны  гаралтай  түүхий  эд,  хүнсний  бүтээгдэхүүнээр  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж  буй  аж  ахуйн нэгж,  иргэдтэй  гэрээ байгуулах ажлыг  зохион  байгуулах

7.

Эмээлт захын  МЭАЦЛ-ын  их  эмч

-Мал,  амьтны гаралтай  түүхий  эд, хүнсний  бүтээгдэхүүнд    шинжилгээг батлагдсан  арга  зүй, стандартын  дагуу  хийх.

-Шинжилгээний  хариу,   гэрчилгээ,  сорилтын  дүнгийн  хуудсыг  үнэн зөв,  алдаагүй   гаргаж,  лабораторийн  албаны даргаар  хянуулан,  дээж  авагч, хариу  олгогч  их  эмчид өгөх

-Лабораторийн  шинжилгээний  журнал,   протоколыг  үнэн зөв,  гаргацтай,  алдаагүй,  тодорхой  хөтөлж,   лабораторийн  албаны даргаар  хянуулан,  жилийн  эцэст  архив зүйн  шаардлагыг хангаж,  архивын  эрхлэгчид хүлээлгэн  өгөх

-Эмээлт захын   мал  эмнэлэг,  ариун  цэврийн  лабораторид  шаардагдах  шил сав,  эм  урвалж,  багаж  тоног төхөөрөмжийн  захиалгыг   хийж,   лабораторийн  албаны даргад  өгөх

-Лабораторийн  аюулгүй  ажиллагаа,   хөдөлмөр  хамгааллын  журам зааврыг мөрдөж,  бусад  эмч нарыг  орлон  ажиллах, лабораторийн  шинжилгээний  ажлын  бэлэн  байдлыг хангаж  ажиллах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Эмээлт  түүхий  эдийн  захад  мал,  амьтны  гаралтай  түүхий  эд,  хүнсний  бүтээгдэхүүнээр  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж  буй  аж  ахуйн нэгж,  иргэдийн   судалгааг гаргах

-Шинжилгээнд хамрагдсан  мал,  амьтан, тэдгээрийн гаралтай   бүтээгдэхүүний судалгааг  гаргах

-Хийгдэж  буй   шинжилгээний талаар   мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, сургалт  семинарит  оролцох,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах,   мэргэжлийн  ур  чадвараа  байнга  дээшлүүлэх

-Гадаад  улс орнуудад  хэрэглэгдэж  буй   шинжилгээний  арга  зүйг  нэвтрүүлэх

-Батлагдсан  орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Үйлчлүүлэгчдэд   хөнгөн  шуурхай,  соёлч боловсон  үйлчилгээг  үзүүлэх

-Орлогыг нэмэгдүүлэх  үйлчилгээний  цар хүрээг  өргөжүүлэх талаар  санаачлага гарган, тодорхой  ажил  зохион  байгуулах

-Эмээлт  түүхий  эдийн  захад  мал,  амьтны  гаралтай  түүхий  эд,  хүнсний  бүтээгдэхүүнээр  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж  буй  аж  ахуйн нэгж,  иргэдтэй  гэрээ байгуулан,  шинжилгээний ажлыг   зохион  байгуулах

8.

Эмээлт захын  МЭАЦЛ-ын  эмч, сахиул

-Эмээлт түүхий  эдийн  захын  мал  эмнэлэг,  ариун  цэврийн лабораторийн  байнгын  харуул хамгаалалтын  үүргийг  гүйцэтгэж,  хулгай,  гал,  усны  аюулаас  урьдчилан сэргийлж  ажиллах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Эмээлт  түүхий  эдийн  захад  мал,  амьтны  гаралтай  түүхий  эд,  хүнсний  бүтээгдэхүүнээр  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж  буй  аж  ахуйн нэгж,  иргэдийн   судалгааг гаргах

-Шинжилгээнд хамрагдсан  мал,  амьтан, тэдгээрийн гаралтай   бүтээгдэхүүний судалгааг  гаргах

-Хийгдэж  буй   шинжилгээний талаар   мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, сургалт  семинарит  оролцох,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах,   мэргэжлийн  ур  чадвараа  байнга  дээшлүүлэх

-Гадаад  улс орнуудад  хэрэглэгдэж  буй   шинжилгээний  арга  зүйг  нэвтрүүлэх

-Батлагдсан  орлогын төлөвлөгөөг  биелүүлж  ажиллах

-Үйлчлүүлэгчдэд   хөнгөн  шуурхай,  соёлч боловсон  үйлчилгээг  үзүүлэх

-Орлогыг нэмэгдүүлэх  үйлчилгээний  цар хүрээг  өргөжүүлэх талаар  санаачлага гарган, тодорхой  ажил  зохион  байгуулах

-Эмээлт  түүхий  эдийн  захад  мал,  амьтны  гаралтай  түүхий  эд,  хүнсний  бүтээгдэхүүнээр  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж  буй  аж  ахуйн нэгж,  иргэдтэй  гэрээ байгуулан,  шинжилгээний ажлыг   зохион  байгуулах

9.

Лаборант

-Мал,  амьтны гаралтай  түүхий  эд, хүнсний  бүтээгдэхүүний     шинжилгэээний  бэлтгэл  ажлыг  стандарт  арга  зүйн  дагуу  хангаж  ажиллах

-Шинжилгээ  хийсний дараа  шил сав болон  бусад  зүйлсийг угаах, ариутгах,   халдваргүйжүүлэх

-Ариутгал,  устгал,   багаж тоног төхөөрөмжийн ашиглалтын журналыг хөтлөж,   лабораторийн  албаны даргаар  хянуулан,  жилийн  эцэст  архив зүйн  шаардлагыг хангаж,  архивын  эрхлэгчид хүлээлгэн  өгөх

-Лабораторийн  өрөө тасалгааны  эмх  цэгц,  цэвэрлэгээ, тохижолтын ажлыг  хариуцаж  ажиллах

-Лабораторийн  аюулгүй  ажиллагаа,   хөдөлмөр  хамгааллын  журам зааврыг мөрдөж,  бусад  лаборант нарыг  орлон  ажиллах, лабораторийн  шинжилгээний  ажлын  бэлэн  байдлыг хангаж  ажиллах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Шинжилгээнд хамрагдсан  мал,  амьтан, тэдгээрийн гаралтай   бүтээгдэхүүний судалгааг  гаргах

-Хийгдэж  буй   шинжилгээний талаар   мэдээ, мэдээлэл илтгэл танилцуулах, сургалт  семинарит  оролцох,  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр сурталчлах,   мэргэжлийн  ур  чадвараа  байнга  дээшлүүлэх

-Гадаад  улс орнуудад  хэрэглэгдэж  буй   шинжилгээний  арга  зүйг  нэвтрүүлэх

Захиргаа  аж  ахуй, хангамж  үйлчилгээний  алба

1.

Албаны дарга

-Байгууллагын  аж  ахуй,  санхүүгийн  үйл  ажиллагааг  өдөр тутмын  удирдлагаар хангаж  ажиллах

-Байгууллагын  цахилгаан, дулаан,  интернет,   шуудан холбоо,  цэвэр  бохир  ус,  хог хаягдал,  цэвэрлэгээ,  тохижолт болон  бусад  аж  ахуйн  асуудлаар  холбогдох  байгууллагуудтай  гэрээ  байгуулж,  ажиллах

-Бичиг хэргийн  материал,  хөдөлмөр  хамгааллын  хувцас хэрэгсэл,  бензин  талон,  аж  ахуйн  материал  зэрэг  өдөр тутмын  зарцуулагдаж  буй материалын  норм, норматив, зарцуулах  хэмжээ,  хугацаанд хяналт тавьж  ажиллах

-Байгууллагын автомашин,  техник, тоног төхөөрөмжийн  сэлбэг хэрэгслийг олж засварлуулах, дуудлага,  үйлчилгээний  бэлэн  байдлыг хангах

-Байгууллагын  мөнгөн  хөрөнгөөс  бусад эргэлтийн  хөрөнгийг  зарцуулах  эрх  олгож, зарцуулалтанд  хяналт тавьж  ажиллах

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Барилга, байгууламжийн  жил бүрийн  урсгал  засварын  ажлыг  гүйцэтгэх  аж  ахуйн нэгжийг  сонгон шалгаруулж, гэрээ байгуулах,  засварын  ажлын  чанар,  хугацаанд хяналт тавих

-Орчин  үеийн, загвар  хийц сайтай,  стандартын  шаардлага хангасан  багаж  тоног төхөөрөмж,  аж  ахуйн  материал  нийлүүлдэг аж  ахуйн нэгжүүдийг  сонгон  шалгаруулж,  гэрээ   байгуулж  ажиллах

-Лабораторийн  шинжилгээ,  эмийн  сан,  нохой, жижиг  амьтан,  үнэт  цаасны  борлуулалтын  орлогыг  нэмэгдүүлэх,  хяналт тавих,  мөн  хууль тогтоомжид  нийцүүлэн  орлогын  эх үүсвэрийг  бий  болгох

-Байгууллагын  Өмч  хамгаалах  байнгын  зөвлөлийн  ажлыг  өдөр тутмын  удирдлагаар хангаж  ажиллах

-Өмч  хөрөнгийн  эзэмшилт,   хадгалалт, хамгаалалтанд  хяналт тавьж  ажиллана.

-Төсвийн  болон  орон нутгийн  өмчийн хөрөнгөөр  бараа, ажил,  үйлчилгээ  худалдан  авах тухай хуулийн дагуу өмч  хөрөнгө  худалдан  авах талаар  үнийн  харьцуулалт  хийх,  Өмчийн  харилцааны газраас  зөвшөөрөл  авах  зэрэг   байгууллагын  өмчтэй  холбоотой  ажлыг  зохион  байгуулж  ажиллах

2.

Ахлах нягтлан  бодогч

-Байгууллагын  үйл  ажиллагааны  дунд хугацааны  болон  хэтийн төсвийг  төлөвлөж,  холбогдох  байгууллагуудад  уламжлан,  шийдвэрлүүлэх

-Батлагдсан төсвийг зардлын  зүйл заалтын дагуу  үр дүнтэй  зарцуулах,  гүйцэтгэлийг  тооцох

-Санхүүгийн тайлан, балансыг  нягтлан  бодох  бүртгэлийн  олон улсын стандартын  дагуу  гаргаж,  аудитын  дүгнэлт  гаргуулан,  холбогдох  байгууллагуудад нэгтгүүлэх

-Ажиллагсадын   цалин хөлсийг тогтоосон  хугацаанд  тооцож олгох

-Татвар,  нийгмийн даатгалын шимтгэлийн  тайланг  Нийслэлийн татварын  газар,  Баянгол  дүүргийн  Нийгмийн даатгалын  хэлтэст нэгтгүүлэх

-Өглөг, авлагыг  барагдуулж,  өглөг авлагагүй  ажиллах

-Өмчийн  хадгалалт хамгаалалт,   ашиглалт,  зарцуулалтанд хяналт тавьж,  нөөцийн  талаарх  мэдээллийг  ЗААХҮА-ны даргад гаргаж өгөх

-Өөрийн  орлогын төлөвлөгөөний  биелэлтэнд  хяналт тавих,  зардлыг хэмнэх

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Анхан  шатны  бүртгэл хөтлөлтөнд хяналт тавих

-Бүртгэлээр дотоод  хяналтыг  сайжруулж,  төсвийн  урсгал зардлыг  бууруулах,  үр ашигтай зарцуулах журам боловсруулж ажиллах

-Байгууллагын  өмч  хөрөнгийн  тооллогыг  өмч  хамгаалах байнгын зөвлөлтэй  хамтран  зохион  байгуулах, тооллогын  үр дүнг тооцох

3.

Архив, хүний нөөцийн  ажилтан

-Байгууллагын   үйл  ажиллагаатай  холбогдолтой Монгол  Улсын  Засгийн  газрын тогтоол,  албан даалгавар,  Нийслэлийн  Засаг даргын  захирамж,  албан даалгавар,  тухайн  жилийн  эдийн  засаг,  нийгмийг  хөгжүүлэх  зорилтыг  биелэлтийг   тогтоосон  хугацаанд нь гаргаж,  холбогдох  байгууллагуудад  хүргүүлэх;

-Нийт албан хаагчдийн хувийг  хэргийг  хөтлөн,  баяжуулах  ажлыг зохион байгуулах

-Ерөнхий  менежерийн  үр дүнгийн  гэрээний  төслийг  боловсруулан,   албадын дарга нар,  бодлогын  мониторинг,  хуулийн  зөвлөхөөр хянуулах,   үр дүнгийн  гэрээний   биелэлтийг  гаргаж,   холбогдох  байгууллагуудад  хүргүүлэх ажлыг  зохион  байгуулах;

-Байгууллагын хагас жил,  бүтэн  жилээр хийж  гүйцэтгэх  ажлын төлөвлөгөөг  нэгтгэн, танилцуулах,  биелэлтийг  тооцох;

-Байгууллагын  хагас жил,  бүтэн  жилээр  хийж  гүйцэтгэсэн ажлын тайланг  нэгтгэн, танилцуулж,  холбогдох байгууллагуудад   хүргүүлэх;

-Газрын даргын  тушаалын төсөл боловсруулж, албадын дарга нар,  бодлогын  мониторинг,  хуулийн  зөвлөхөөр хянуулах, биелэлтийг  тооцох;

-Хөтлөх хэргийн  нэрийн  жагсаалт боловсруулж  батлуулах

-Батлагдсан   хөтлөх хэргийн нэрийн  жагсаалтын дагуу  архивын  баримт хүлээн авах нөхөн  бүрдүүлэлтийн хуваарийг  боловсруулан  батлуулах

-Нөхөн бүрдүүлэлтийн  хуваарийн дагуу  албадууд  болон  эмч, мэргэжилтнүүдээс   архивын  баримт  хүлээн  авах,  хүлээн авсан  баримтын  бүртгэл  үйлдэх

-Байнга, түр, 70жил, тусгай төрлийн  баримтын  бүртгэл үйлдэж,  ББНШК-ын хурлаар хэлэлцүүлэн  батлуулах

-Тусгай төрлийн  баримтын бүртгэл  хөтлөх,  мэдээллийн сан бий  болгох 

-Устгах хэргийн  акт үйлдэж, ББНШК-ын хурлаар хэлэлцүүлэн  батлуулах

-Хүлээн  авсан  баримтуудыг  эмхлэн  цэгцлэх,  баримтыг  байрлуулах,  заагуур  заагчийг   шинэчлэх

-Архивын  баримтын  хадгалалт, хамгаалалтын  талаар  авах арга хэмжээг  зохион  байгуулах

-Архивын  ажлын талаар  сургалт,  семинари  зохион байгуулах

-Архив,  албан  хэрэг  хөтлөлтийн   үйл  ажиллагаанд  орчин  үеийн  дэвшилтэт программ  хангамжийг  нэвтрүүлэх

-Тогтоол,  шийдвэрийн  биелэлтийг тотоосон  хугацаанд  байгууллагын  веб сайтад мэдээлэх

3.

Бичиг хэргийн  ажилтан

-Байгууллагын   үйл  ажиллагааны  явцад  үүсч  буй   явуулсан бичгийн стандартын  шаардлагыг хангуулах,  бүртгэл хөтлөх, холбогдох  байгууллагуудад  хүргэх  ажлыг  зохион  байгуулах

-Ирсэн  бичгийг  бүртгэн  хүлээн  авч,  Төрийн  албан  хэрэг  хөтлөлтийн  үндсэн  зааврын  дагуу  шийдвэрлэлтийн  байдалд хяналт тавьж,  шийдвэрлэлтийн мэдээ, тайланг  14  хоног тутам  гаргаж,  байгууллагын даргад танилцуулах

-Газрын даргын  үндсэн үйл  ажиллагааны  болон  боловсон  хүчний  чиглэлээр  гаргаж буй  тушаалыг бүртгэн,  холбогдох  ажилтнуудад  тараах  ажлыг  зохион  байгуулах

-Хэвлэмэл  хуудасны тайлан мэдээг  гаргаж ажиллах

-Ажилтан  болон  иргэнээс ирсэн  өргөдөл гомдлыг  бүртгэн  хүлээн  авч,   биелэлтийг  тооцож  ажиллах

-Тухайн жилд байгууллагын  хэмжээнд  үүсч   хөтлөгдсөн     баримт, материалыг   архивт  хүлээлгэн  өгөх

-Архив,  албан  хэрэг  хөтлөлтийн   үйл  ажиллагаанд  орчин  үеийн  дэвшилтэт программ  хангамжийг  нэвтрүүлэх

4.

Мэдээллийн  технологийн  ажилтан

-Байгууллагын бүх компьютер, тоног төхөөрөмж, дотоод болон гадаад сүлжээг хэвийн ажиллагаатай байлгах,

-Эмч, ажилтнуудын компьютерт зайлшгүй шаардлагатай болон хэрэгцээтэй бүртгэлийн, системийн болон хэрэглээний программ хангамжийг суулгаж өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, засвар үйлчилгээг хийх

-Байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагааг гадны нөлөөллөөс хамгаалах, хамгаалалтын арга хэрэгслийг байнга авах, вирусын эсрэг программын шинэчлэлтийг байнга хийх

-Байгууллагын компьютер, хувилагч, хэвлэгчийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, засвар үйлчилгээг хийх, оношлох, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллага, ажилтнаар засвар үйлчилгээг хийлгэх арга хэмжээг авах

-Байгууллагын албан ажлын хэрэглээнд хэрэглэгддэг программ хангамжийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, сайжруулах, мэдээллийг тодорхой хугацаанд файлаар нь авч архивлах

-Ажлын албанд ашиглагдаж байгаа компьютер, хувилагч, хэвлэгчийг хариуцсан тухайн ажилтны буруу үйл ажиллагаанаас болж эвдэрсэн тохиолдолд уг ажлыг шалган тогтоох, шаардлагатай гэж үзвэл акт тавьж хэвийн ажиллагаанд оруулах

-Компьютер, хувилагч, хэвлэгч, проектор бүрт хувийн хэрэг хөтлөх, баяжилтыг хийх

-Байгууллагын компьютер, хувилагч, хэвлэгч, проекторын тооллогыг жил бүрийн эцэст хийх

-Мэдээллийн нэгдсэн сан, программ хангамж, сүлжээний ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар холбогдох ажилтнуудад сургалт зохион байгуулах, мэдээллээр үйлчлэх

-Байгууллагын цахим хуудсыг байнга шинэчлэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажиллуулах

-Байгууллагын цахим хуудасны мэдээллийг байнга шинэчилж, дотоод болон гадаадад хүргэх ажлыг зохион байгуулж байх

-Байгууллагын  даргын  шийдвэрийг цаг хугацаанд нь www.ublegal.mn-д тогтмол оруулж байх

-Мал  эмнэлгийн  ажил үйлчилгээтэй холбоотой  болон бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг өөрийн цахим хуудас, Facebook, Твитер зэрэгт тогтмол оруулж байх

-Сервер болон серверийн техник тоног төхөөрөмжийг хариуцан, стандартын түвшинд байлгах ажлыг хариуцах

-Сургалт, зөвлөлгөөн  зохион байгуулах  техникийн бэлтгэл ажиллагааг хангаж бэлтгэх

-Иргэдийн  өргөдөл гомдол  шийдвэрлэх нэгдсэн программын  id хариуцсан  мэргэжилтнээр  ажиллах

-Шилэн дансны  хууль хэрэгжиж  байгаатай  холбогдуулан байгууллагын шилэн дансны мэдээллийг оруулах

-Хэвлэлийн эх /урилга, үнэмлэх, өргөмжлөл гэх мэт/ мэдээллийн эхийг бэлтгэх

-Хагас бүтэн жилд ажлаа тайлагнаж,   мэргэшлийн түвшингээ үнэлүүлэх

-Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр хугацаанд нь шуурхай гүйцэтгэх

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

5.

Нярав

-Эд хөрөнгө,  бараа  материал,   түүнтэй  адилтгах  зүйлийг  хүлээн авах,  тавьж олгохдоо   анхан  шатны  баримтын  бүрдлийг  шалгаж  хүлээн авах,  олгох,   эд хариуцагчийн  дүрэм,   санхүүгийн  хууль дүрмийн  дагуу  ажиллах, өр дутагдалгүй  гаргахгүй  ажиллах

-Хариуцаж  буй  бараа  материал,  үндсэн  хөрөнгийн тайланг  сар бүр гаргаж,  үлдэгдлийг  баталгаажуулах

-Агуулахын бүртгэлийг  бүрэн хөтөлж ажиллах

-Агуулах,  складыг эмх цэгцтэй  байлгах,  хаяг  шошготой  болгох

-Хөтлөх  хэргийн  нэрийн  жагсаалтанд  тусгагдсан  тухайн  онд хөтлөгдөж дууссан  баримт  бичигт  эрдэм шинжилгээ  техник  боловсруулалтын ажлыг  хийж,  архивын  ажилтанд  тогтоосон  хугацаанд  хүлээлгэн  өгөх

-Анхан  шатны  бүртгэл хөтлөлтийг   сайжруулах

-Өмч  хөрөнгийн  ашиглалт, зарцуулалтандт  хяналт тавих,  эвдэрч  хэмхэрсэн,   хадгалах  горим алдагдсан  нь тохиолдолд   өмч  хамгаалах  байнгын зөвлөлд танилцуулж  шийдвэрлүүлэх

-Эд хөрөнгийн  тооллогыг  хийлгүүлэх,  тооцоог бодуулж, үлдэгдлийг  баталгаажуулах

-Байгууллагын  гадна  болон дотор цэвэрлэгээ, тохижолтонд  байнга хяналт тавьж,  холбогдох арга хэмжээг  авч  ажиллах

6.

Жолооч

-Хөдөлмөрийн тухай хууль   болон   бусад  холбогдох   хууль, тогтоомжийн  заалтууд,   хөдөлмөрийн  дотоод  журам,  газрын даргын тушаал,   шийдвэр,   албадын дарга  нарын  өгсөн  үүрэг  даалгаврыг   биелүүлж  ажиллах

-ЗААХҮА-ны даргын зөвшөөрлөөр   ажилд  гарч,  ажлын  цагийг  баримталж   ажиллах

-Тухайн   ажлын  өдрийн ажилласан  км цагийг  тооцооны  хуудаст   бичиж,   ажилласан ажилтнаар   гарын  үсэг зуруулж,  тооцоо  бодуулах

-Хөдөлмөрийн  аюулгүй  ажиллагааг хангаж,  хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслэлийг   хэрэглэж  ажиллах

-Автомашиныг  ариг  гамтай  эзэмших,  техникийн  комиссын шийдвэр  гаргуулан засуулж актлуулах

-Замын  хөдөлгөөний аюулгүй  байдлыг сахиж  ажиллах

-Цаг үеийн  ажилд оролцох

7.

Жижүүр

-Хөдөлмөрийн тухай хууль   болон   бусад  холбогдох   хууль, тогтоомжийн  заалтууд,   хөдөлмөрийн  дотоод  журам,  газрын даргын тушаал,   шийдвэр,   албадын дарга  нарын  өгсөн  үүрэг  даалгаврыг   биелүүлж  ажиллах

-Тухайн  ажлын  өдрийн   үйл  явдал  болон   байгууллагад  орж  гарч  байгаа   бараа  материал,  эд  зүйлийг   хүлээн  авч,   тэмдэглэл  хөтлөх,   жижүүрийн  хүлээлцэх  дэвтэрт  тэмдэглэн,  ажлаа  хүлээлцэх

-Эмийн сан,  няравын  өрөө болон  бусад өрөө, тасалгааны   хаалга,  лац,  цонхыг   хаасан  эсэхийг  хүлээн  авч, тэмдэглэл  хөтлөх

-Ус, дулаан,  цахилгаан,  галын аюулгүй   байдлыг хангаж  ажиллах

-Эмч,  ажилтнуудын  ажлын  цагийг   үнэн  зөв бүртгэх,  чөлөөний  хуудас,   эмнэлгийн  магадлагааг   үндэслэн  цагийн  бүртгэлд  тусгах,   гадуур  ажлаар  явсан  тухай  тэмдэглэл хөтлөх,

-Байгууллагын  гаднах  тохижолт  цэвэрлэгээг өдөр бүр тогтмол     хийх,  нийтийн  их  цэвэрлэгээнд  оролцох

-Хулгай,   галын  аюул гэх мэт  гамшиг  учирсан  тохиолдолд өөрийн  биеэр  хамт  байж,   эд зүйл  алдагдвал   хуулийн  байгууллагаар  шийдвэрлүүлэх,  өөрийн   буруутай  үйл  ажиллагаанаас гарсан  хохиролыг  хариуцах

8.

Үйлчлэгч

-Хөдөлмөрийн тухай хууль   болон   бусад  холбогдох   хууль, тогтоомжийн  заалтууд,   хөдөлмөрийн  дотоод  журам,  газрын даргын тушаал,   шийдвэр,   албадын дарга  нарын  өгсөн  үүрэг  даалгаврыг   биелүүлж  ажиллах

-Хариуцсан  эд  хөрөнгийг  бүрэн  бүтэн,  цэвэр  үзэмжтэй  байлгах

-Хөдөлмөр хамгаалал, аюулгүй  ажиллагааг мөрдөж  ажиллах,  хөдөлмөр хамгааллын   хувцас  хэрэглэлийг  хэрэглэж хэвших

-Байгууллагын  өрөө, тасалгаа, 00-ийн   цэвэрлэгээг  бүрэн хариуцаж  ажиллах

-Хог хаягдлыг   эмх цэгцтэй  байлгаж,  гадна тохижолт,  цэвэрлэгээг   жижүүрүүдтэй  хамтран   хийх

-Сантехникийн  эвдрэл гэмтэл гарах,  бохир  бөглөрөх,  халуун  хүйтэн  ус алдах  зэрэг  үйл  ажиллагааг   байнга  хянаж  ажиллах,  хэрвээ  дээрхи  эвдрэл  гэмтэл  гарсан тохиолдолд сантехникч,  засварчин,  ЗААХҮА-ны дарга нарт  яаралтай мэдэгдэх

-Цаг  үеийн  ажлуудад   оролцох

            АРХИВ, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАН                                   П.ДЭМБЭРЭЛНЯМ