• Mongolian
  • English (UK)

ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАНИЛЦУУЛГА

 ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАНИЛЦУУЛГА

        Тус  байгууллага  нь   нийслэл  хотын  нутаг дэвсгэрт мал,  амьтны  гоц халдварт  болон  халдварт  өвчнөөс  урьдчилан сэргийлэх  арга  хэмжээг  хэрэгжүүлж,  мал,  амьтны  паразиттах  өвчний гаралтыг  багасгах,   хүн  амын  хүнсний  аюулгүй  байдлыг хангаж,  нийгмийн  эрүүл мэндийг хамгаалахад  онцгой  хувь нэмэр  оруулж  буй  Нийслэлийн  Засаг даргын хэрэгжүүлэгч  агентлаг юм.

             Нийслэлийн  мал  эмнэлгийн  газар  нь  Мал  эмнэлгийн алба,  Лаборатори,  Захиргаа  аж  ахуй, хангамж үйлчилгээний  алба гэсэн  бүтэцтэй,  нийт 33 ажилтантай.

 

 

Насжилтын хувьд:

 


Хүйсийн хувьд:

 

Мал  эмнэлгийн ухааны доктор-1           

Мал  эмнэлгийн  ухааны магистр-6

Зөвлөх зэрэгтэй -1

Тэргүүлэх зэрэгтэй -1 малын эмчтэй

Архивын ахлах зэрэгтэй  ажилтан-1-тайгаар  ажиллаж  байна.

Мал  эмнэлгийн докторантурт – 1 малын  эмч,           Мал эмнэлгийн магистрантурт -  8 малын  эмч суралцаж  байна.

Цаашдаа  малын  эмч, мэргэжилтнүүдийн  нийгмийн  асуудлыг  шийдвэрлэх,  Мал эмнэлгийн газрыналбан хаагчдын мэдлэг боловсрол ур чадвар, эрх зүйн боловсрол, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, тэднийг хөгжүүлэн мэргэшүүлэх давтан сургалтыг зохион байгуулах замаар Төрийн алба болон  мал эмнэлгийн салбарт оюунлаг, бүтээлч чадамжтай,  мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх  зорилт тавин  ажиллаж  байна.

ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН

АРХИВ, ХҮНИЙ НӨӨЦИЙН

АЖИЛТАН                         П.ДЭМБЭРЭЛНЯМ