• Mongolian
  • English (UK)

ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, АНХААРУУЛГА

ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, АНХААРУУЛГА

Хонь, ямаанд өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд гүвдрүүт цэврүү үүсэж, дотор эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг малын гоц халдварт, олон улсын худалдааны хорио цээртэй, хонь, ямаа, төл мал өвчилдөг цэцэг өвчин /Carpipocvirus/ 2015 онд Сүхбаатар, Дорнод,  Хэнтий,  Дорноговь зэрэг 4 аймгийн 24  суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогдож 1431 мал өвчилснийг зааврын дагуу устгаж, эрсдэл бүхий бүс нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулалтад хамруулсан байна.

2016 он гарсаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Төв аймгийн Баяндэлгэр сумдад хонины цэцэг өвчний сэжиг илэрч лабораторийн шинжилгээгээр онош батлагджээ.

  

Цэцгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж  мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж  байна.

Хонь, ямааны цэцэг өвчин.  Өндөр халуурал, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.

Цэцэг Поксвирусын язгуурын Каприпокс төрлийн үүсгэгчээр үүсгэгдэнэ. Хонь, ямааны цэцэг үүсгэгч /Carpipocvirus/ нь ийлдсийн нэг хэвшилтэй бусад төрлийн амьтдыг өвчлүүлдэггүй.  

Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, нууц үедээ байгаа хонь, ямаа бөгөөд тэдгээрийн нус, нулимс, баас, шээс, шарх, тавны хогжруу зэргээр гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчтэй мал, амьтныг эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос, ноолуур, арьс, вирусээр бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар дамжин халдвар тархана. Цэцгээр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүй өвчлөх ч нялх хурга, эрлийз мал илүү мэдрэтмгий. Нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг.

Хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд манай орны хувьд өвчилсөн болон сэжигтэй малыг зориудаар устгах арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Иймд иргэд онцын шаардлаггүй бол дээрхи аймгуудын нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ  байна.

     Мөн хонь, ямаа халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР

Холбогдох утас:70144007,70144003

Семинар

"МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СЕМИНАРТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Малын халдварт өвчний онцгой байдлын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас “Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” сэдэвт хамтарсан төсөл (TCP/MON/3603)-ийг санхүүжүүлэн богино хугацаанд (6 сар) шуурхай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Төслийн хүрээнд “Малын халдварт өвчний онцгой байдлын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторид НҮБ-ын ХХААБ-ын зөвлөх мэргэжилтэн Eran Raizman, ДХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, МЭҮГ, УМЭАЦТЛ хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтанд ОБЕГ, МЭҮГ, УМЭАЦТЛ, НМХЕГ, МЭЭСБУЛ, МЭХолбоо, МЭС, НМЭГ, аймгийн МЭХ, сумын МЭҮН-ийн төлөөллийг хамруулан сургагч багшийг бэлтгэв.

    Хил дамжин халдварлах малын өвчлөлийн дэгдэлтийг шуурхай, оновчтой дарах арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлээгүйгээс нийгэм, эдийн засаг болоод хувь хүний ахуй амьдралд санхүүгийн ноцтой хохирол учруулдаг. Дээрх сургалтаар халдварт өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх шуурхай болон онцгой нөхцлийн төлөвлөгөөг боловсруулан хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд туслах зорилгоор НҮБ-ын ХХААБ-ын зөвлөх мэргэжилтэн Eran Raizman, Albert Ludovic нар ОУ-ын нөхцөл байдал, тэдгээрийн авч хэрэгэжүүлдэг арга туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

 

Олон нийтийн үйл ажиллагаа

“Улаанбаатар марафон-2016”

Олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцлоо. 

2016 оны 06 дугаар сарын 04- ны өдөр                                                                  Улаанбаатар хот

Нийслэлийн хүүхэд, оюутан залуучууд, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцох боломжийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121, А/198 дугаар захирамжийн хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Улаанбаатар Марафон-2016" олон улсын гүйлтийн тэмцээнд хамт олнооро амжилттай оролцлоо. 

 

ТӨСЛИЙН НЭЭЛТ

“Мал эмнэлэг, МАА-н салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хэрэгжих

 “ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ СТРАТЕГИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ” 

ДЭД ТӨСЛИЙН НЭЭЛТ

Төслийн нээлтийн арга хэмжээ 2016 оны 06 дугаар сарын 03 ний өдөр НМЭГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг нээж НМЭГ-ын дарга А.Нарантуяа, УМЭАЦТЛ-ийн дарга Д.Батчулуун, Японы Хоккайдогийн их сургуулийн багш Ёошихиро Сакода нар үг хэллээ.

Мөн “Гахайн сонгомол мялзан өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх Япон улсын туршлага төслийн ерөнхий үр дүн” сэдвээр Ёошихиро Сакода, “Монголд гарсан гахайн сонгомол мялзан өвчний вирусын генийн харьцуулсан судалгаа” сэдвээр Э.Базаррагчаа /УМЭАЦТЛ/,

Цаг үеийн мэдээ

НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мал  эмнэлгийн  бодлого,  үйл   ажиллагааг тодорхойлох, тулгамдаж  буй  асуудлыг хэлэлцэх, цаашдын  зорилтоо  тодорхойлох “Нийслэлийн мал эмнэлгийн  байгууллагуудын  нэгдсэн зөвлөгөөн”-ийг Нийслэлийн  мал  эмнэлгийн газраас 2016  оны 05 дугаар сарын 13-ны  өдөр  Нийслэлийн иргэний танхимд  зохион байгууллаа.

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ