• Mongolian
  • English (UK)

Цаг үеийн мэдээ / 2017.04.27 /

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “ Мал эмнэлэг мал аж ахуйн салбарын хүний нөөцийн хөгжлийн чадавхийг бэхжүүлэх төсөл “ -ийн Нийслэлийн мал эмнэлгийн газарт хэрэгжиж буй “Хүнсний халдварт хордлого үүсгэгч илрүүлэх” дэд төслийн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах худалдааны төвүүдийн мал эмнэлэг ариун цэврийн лаборатоийн эмч нарт "ХҮНСНИЙ ХОРДЛОГОТ ЗАРИМ ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ ЭЗЭМШИХ" сургалтыг зохион байгууллаа.

            Тус сургалтанд Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нарантуул-1 худалдааны төв, Нарантуул-2 худалдааны төв, Хүчит шонхор худалдааны төв, Хархорин худалдааны төвийн дэргэдэх МЭАЦ лабораториудын эмч нар тус тус оролцлоо.

Цаг үеийн мэдээ / 2017.04.11 /

                                                                                ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
       Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн агентлагуудад Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хууль, Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолын хавсралт “Ажилласан хугацааг тооцох журам”, 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” болон бусад тушаал, шийдвэрийн хэрэгжилтэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаа.

Цаг үеийн мэдээ / 2017.04.03 /

                                                                  БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОЛЦЛОО
        Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2017 оны хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг  04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.  НМЭГ-ын ажилчид, албан хаагчид идэвх санаачлагатай оролцож, 25-р эмийн сангийн уулзвараас хойш Смарт электрониксийн уулзвар хүртэл явган хүний зам, талбай,  ногоон байгууламжийн талбайг цэвэрлэж,  2 тн хог цуглуулж ачуулсан байна.

Цаг үеийн мэдээ / 2017.03.24/

ДҮҮНЭГЖҮҮДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУУЛАВ

               2017 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн 9 дүүрэг, 3 тосгон дахь мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн захирлуудтай 2017 онд Мал эмнэлгийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулав.

Цаг үеийн мэдээ / 2017.03.15 /

СУРГАЛТ БАЙГУУЛАВ

       Жайка байгууллага, хоккайдагийн их сургуулийн дотрын тэнхимтэй хамтран ”Жижиг амьтны оношлогоо, эхо багажны хэрэглээ” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Бусад мэдээллүүд...

Фото мэдээ